Германд цагаачид болон дүрвэгсдийн урсгалын улмаас олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн тухай “Le Figaro” сонин бичжээ.
Германчууд дүрвэгсдийн их урсгалаас болж аюулгүй байдалд нь алдагдаж, орон байрны хомстол бий болж байгаад санаа зовж байна гэж сонинд бичжээ. Энд зөвхөн Украины дүрвэгсдийн тухай төдийгүй Сири, Афганистанаас ирсэн цагаачдын тухай ч ярьж байна хэмээн тэмдэглэжээ.
Өмнө нь ХБНГУ-ын бүс нутгийн эрх баригчдын төлөөлөгчид Украинаас ирсэн хэт их дүрвэгсдийн талаар гомдоллож, тэдгээр дүрвэгсэд нь Германд "дарамттай нөхцөл байдал" үүсгэж байна хэмээн мэдэгджээ.
2022 оны намар Холбооны 16 мужийн 12 нь Украйны дүрвэгсдийг орогнуулах орон зайгүй болсон тул дүрвэгсдийг анхан шатны хуваарилах системийг хаасан байна.
Энэ үеэр Украины дүрвэгсэд Оросын далбааг шатаах гэснээс болж цагаачдын хоргодох байрыг шатаасан хэрэг гарчээ.
1-р сард “Welt am Sonntag” сонин Европын комиссын "Цаачлал ба дүрвэгсдийн байдлын талаарх тайлан" хэмээх нууц баримт бичгээс иш татан Германд орогнол хүсэгчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад гуравны нэгээр нэмэгдэж, 226,467 болсон гэж мэдэгдсэн байдаг. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.