К.Ирвингийг солилцоогоор авсны дараа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч “Даллас” баг түүний гэрээг сунгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэж “Bleacher report” мэдээлэв. Гэрээгээ сунгах, эсэхийг шийдэх эрх К.Ирвингэд бий. Тэрбээр энэ зун чөлөөт агент болсны дараа шийдвэрээ гаргах хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн “Даллас” Л.Дончич К.Ирвин нарын хослолыг ирэх улиралд амжилтад хүргэхийн тулд сайн хамгаалагчдаар хүчээ зузаатгах төлөвлөгөөтэй гэнэ.
Өчигдрийн байдлаар буюу 79 тоглолтын дараа “Даллас” бүсийнхээ 11 дүгээр байрт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, тэд плей-оффт төдийгүй плей-инд ч тоглох боломжгүй байгаа юм. Тэд сүүлийн найман тоглолтынхоо долоод хожигдсон нь үүнд нөлөөлсөн билээ.