Сингапур Улсад энэ сарын 1,2-нд Олон улсын шорттрекийн /тэшүүрийн спортын нэг төрөл/ тэмцээн болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны 120 тамирчид оролцсон бөгөөд манай улсын хамгийн бяцхан тамирчин Ч.Заяамандах маань 9-10 насны ангилалд түрүүлж, АЛТАН медаль хүртжээ. Тэбрээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн IV ангийн сурагч бөгөөд түүнийг сургуулийнх нь биеийн тамирын багш Б.Орнобиш Г.Батмагнай нар дасгалжуулжээ. Ч.Заяамандах өдгөө 10 настай бөгөөд эл спортоор хичээллээд гурван жил болж буй талаар дасгалжуулагч Б.Орнобиш мэдээллээ.