Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорлоо. Манай сагсан бөмбөгчид алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн хүчирхэг багтай тоглож 21:18-аар хожив.
Манай баг аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний аварга Австралийг 21:18-аар буулгаж авав. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирлаа. Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням 2 оноо тус тус авлаа. Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаж байв. Азийн аварга болсноор Монголын баг Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.
Тэд 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн уулзалтад багийн бүх гишүүд тун ухаалаг тоглолтыг үзүүлж зургаан жилийн дараа тивдээ дахин түрүүллээ.