Манай улсын тамирчин Ш.Энхийн-Од Дэйтоний Их Сургуулийн багтаа эргэж очихгүй харин нэрээ NBA-ийн Драфтад өгөхөөр шийдвэрлэжээ. Тодруулбал, "Rize Management" гэдэг компанитай агентын гэрээ байгуулж, Скотт Николс гэж эрхэм Ш.Энхийн-Одын төлөөлөгч болсныг ESPN-ний драфт аналист, draftexpress.com сайтыг санаачлагч, спортын сэтгүүлч Жонатан Гивони өөрийн твиттертээ зарласан байна. NBA-ийн Драфтад нэрээ өгнө гэдэг бол коллежид дахиж тоглохгүй гэсэн зарлал буюу шууд мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн алхам гэдгийг салбарынхан онцоллоо.