Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан М-ийн бүлгийн Г, О, З нар нь энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ. Мөн айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлаж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан бөгөөд тухай этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.