Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Их говийн дархан цаазат газар, хилийн бүсэд хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0166-р ангийн хилчид илрүүллээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат дөрвөн иргэн хилийн бүсэд хууль бусаар нэвтэрч, хууль бусаар алт олборлож байсан ба хилчид илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоож, хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Эд мөрийн баримтаар алт хайгч багаж 3 ширхэг, олборлосон алтыг хураан баримтжуулжээ.
Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас гадна Их говийн Дархан цаазат газрын А бүсийн захиргаанд хяналт хийгдэж байгаа аж.