"Украин бол Оросын нэг хэсэг" гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Медведев: хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Түүний хэлснээр Украин бол Оросын Холбооны Улсын нэг хэсэг боловч болж өнгөрсөн түүх, геополитикийн шалтгааны улмаас Орос Украины иргэд "өөр өөр орон сууцанд" амьдардаг гэдгийг удаан хугацаанд тэвчсээр иржээ
“Оросын Холбооны Улс зохиомол хил хязгаар, Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүн төдийгүй тэр чигтээ Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэр байсан гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон” гэж Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга нэмж хэлэв.
Үүнээс гадна эдгээр бүх нутаг дэвсгэрийн уугуул иргэд нь оросууд байсныг Медведев тэмдэглэв.
Улс төрчийн үзэж буйгаар Барууныхан тусгай ажиллагаа явуулах Москвагийн шийдэмгий, бэлэн байдалд итгээгүй бөгөөд буруу тооцолсон.
"Тиймээс зарим улс орнууд,эвсэл, нийгэмлэгүүдтэй хэлэлцээр хийх нь утгагүй - тэд зөвхөн хүчний хэлийг л ойлгодог. Зөвхөн хүчний хэлийг!" гэж Медведев дүгнэв.