Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Тус харьяат малчин Г-нь 03.21-ний өдрийн 17.00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19.42 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 03.22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г нь 03.21-ний өдрийн 17.00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.22-ны өдрийн 10.21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 03.22-ны өдрийн 16.00 цагт мэдээлсэн. Өмнөдэлгэр сумын мэргэжлийн ангийнхан малчин Г /61 настай, эрэгтэй/-ыг 03.21-ний 18.10 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 03.22-ны өдрийн 10.21 цагт гэрээс нь 0.5 км-ын зайтай “Баянбулаг” гэдэг газраас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.