БОАЖЯ-аас цахилгаан автомашины тоо хэмжээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Цахилгаан автомашиныг 2030 он хүртэл Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
- Цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх;
- Улсын хэмжээнд түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулах;
- Шинээр баригдах барилга, орон сууцны авто зогсоолд зогсоолын тооноос хамааран 1-2 түргэн цэнэглэгчтэй байх шаардлагыг барилгын зураг төслийн шатанд хянаж, баталдаг байх /2024 оноос мөрдүүлж эхлэх/;
- Цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байнгын шийдвэр гаргах;
- Шөнийн цагт үнэ төлбөргүй цэнэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбат: “Миний хувьд 5 жил цахилгаан автомашин унаж байна. 5 жилийн хугацаанд цахилгааны нийт төлбөр 945000 төгрөг гарсан. Жилд 200 хүрэхгүй мянган төгрөг цахилгааны төлбөрт төлсөн гэсэн үг. Мөн 1.5 мотортой бензин автомашины жилд 3.5-4сая төгрөг царцуулдаг гэсэн тооцоо байдаг.
Тэгэхээр цахилгаан машин эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой юм” хэмээн өөрийн туршлагаас хуваалцлаа.