Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас 48 кг-д Л.Алтанцэцэг тоглолтын салхи хагалж, Францын Беннама Римтэй тулалдан, 5:0-ээр илүүрхэн, анхны ялалтаа байгуулсан. Тэгвэл 54 кг-ын жинд М.Энхжаргал эхний өдрийн тоглолтод Вьетнамын Ти Ким Ан Вог 5:0, дараагийнхад ньМарокко улсын Бертал Видад, Бразилын Татьяна Чагастыг 4:1-ээр буулган авч, хүрэл медалийн төлөө тулалдахаар болжээ. 52 кг-д О.Есүгэн эхний тоглолтод ДАШТ-ий хүрэл медальт, Тайландын тамирчин Тинтабтай Преедакамоныг 4:1-ээр илүүрхэв. Манай тамирчин өмнөх ДАШТ-д түүнтэй медалийн төлөө таарч 3:2-оор хожигдож байсан юм. Хоёр дахь тоглолтод тэрбээр Мозамбикийн Нелена Багаотой хүч үзэж, хүнд цохилтоор ялан, шөвгийн наймд шалгарчээ.