Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шатрын тэмцээний хагас шигшээ тэмцээн зургаа хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд 102 тамирчин өрсөлдсөнөөс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 8.5 оноогоор тэргүүлэв. Эмэгтэйчүүдийнхэд 70 шатарчин оюун ухаанаа сорьсноос их мастер Г.Мөнгөнзул 8.5 оноогоор түрүүллээ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилал бүрээс эхний 11 байрт шалгарсан тоглогч шигшээд өрсөлдөх эрх гарджээ. Тэдэн дээр өнгөрсөн оны улсын аварга болох Д.Батсүрэн, А.Энхтуул нар нэмэгдэж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр 12 шатарчин шигшээд өрсөлдөх юм байна. Энэ удаагийн хагас шигшээ тэмцээнд залуу тамирчид хүч түрэн өнгөлсөн бөгөөд үзэгчдийн тааварласнаар түрүүлэх магадлалтай тоглогчдоос их мастер С.Билгүүн, Г.Мөнхгал нар найман оноогоор II, III байр эзэлжээ.