Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааныхан энэ сарын 14-18-ны өдөр мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгсөн бөгөөд, дөрөвдүгээр сард тус баавгайг хүзүүвчлэх судалгааны ажлын бэлтгэлийг хангажээ.
Байгаль хамгаалагчид нийт 10 цэгт байрлах 14 тэжээлийн саванд 1200кг тэжээл, 100 кг самар тавьж биотехникийн арга хэмжээг авсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.