Спортын салбарт энэ долоо хоногт өрнөсөн товч тойм мэдээллийг Биеийн тамир улсын хорооноос хүргэж байна. Тодруулбал,
-Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэллээ. Тэмцээнд манай улсаас нийт 8 тамирчин хүч өрсөлдөж байна
-Зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээн "Steppe Arena"-д амжилттай зохион байгуулагдаж Монголын хоккейчид хүрэл медалийн эзэн боллоо
-Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам гуравдугаар сарын 2-11-ны өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. Манай улсын тамирчид тус тэмцээнээс бөхийн төрөлд 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль аван эх орондоо хүрэлцэн ирлээ
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, профессор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн оршил, хүний эрх, эрх чөлөө” сэдвээр “Биеийн тамир, спортын улсын хороо”-ны албан хаагчдад сургалт зохион байгуулав
-Үндэсний уламжлалт спортын түүхэн хөгжлийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хийх судлаачдын зөвлөл хуралдлаа