Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы мэргэжилтэн Ичиро Оцүкагийн энэ спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, МҮОХ-ноос “Олимпын алдар” одонгоор шагналаа. Тэрбээр шигшээгийн тамирчдыг энэ жил хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны болон цөөнгүй чухал тоглолтод сойно. Түүний удирдлагад хөлбөмбөгчид Гүржийн шигшээ багийнхантай энэ сарын 25-нд тоглох юм. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбооны 2022-2023 оны улирлын “Моби дээд лиг”-ийн 10 тойргийн тэмцээнд “Улаанбаатар”, “Дэрэн” клубийнхэн 25 оноотой тэргүү¬ лэв. Тэдний араас “Булган СП фалконс”-ынхон 20 оноотой шил дарсан. Тэгвэл тоглогчдоос “Төв азарганууд”-ын Ц.Түмэнжаргал 14 гоол оруулсан амжилтаар жагсаалтын эхэнд бичигдэж, “Дэрэн”-гийн А.Дөлгөөн (13 гоол) араас нь нэхэж байна.