Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-наас энэ оны хоёрдугаар сарын 15-ны хооронд тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн мал хулгайлсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, тээврийн хэрэгсэл ашиглаж долоон удаагийн үйлдлээр иргэдийн есөн тооны бод мал /үхэр 8, адуу 1/ хулгайлж, бусдад 16 000 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна