Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулсан хүн байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газраас шалгахад 44 настай эрэгтэй нь 44 настай эрэгтэйг согтуурсан үедээ маргалдан, хутгалж амь насыг нь хохироогоод зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.