Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үерийн далан дотроос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход үерийн далан дотор нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.