ШӨХТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “Алтантариа” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрээ Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.9-д “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх...” гэж заасны дагуу хүргэсэн гэв. Тус компани нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтойг мөн дурджээ. Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу дээрх компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ гурилын үнийг кг тутамд нь 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоогүй гэлээ.
Бэлтгэсэн Б.Сонор