Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээх ажлыг хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулж буй. Түүнчлэн БНУС руу ажиллах хүч гаргах ажлыг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулдаг. Гэвч сүүлийн үед Япон Улсад Тусгай ур чадвартай ажилтан, БНСУ-д Е7, Е8, Е10 визийн ангиллаар хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх тухай хууль бус зар мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болжээ. Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгэд гадаадын ялангуяа Япон, Солонгос Улсын тусгай зөвшөөрөлгүй хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар ажилд зуучлуулах нь Монгол Улсын хууль, дүрэмд харшлах бөгөөд залилах гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэдгийг иргэдэд анхааруулжээ.