Манай улсын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь Өгий нуур. Сүүлийн жилүүдэд уг нуурын бохирдол ихсэж, ялангуяа дотоодын аялагчдын хөлд сүйдэх шахаж буй. Уг нь “Эвт-Уул” компани 2019 оноос “Өгий нуурыг хамгаалах, бохирдол, ширгэлтээс хамгаалах” төсөл хэрэгжүүлэхээр болж, үүний хүрээнд отоглох цэг байгуулах, эрэг орчмын бүс рүү машин оруулахгүй байх зориулалтын хамгаалалт хийх, нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах зэрэг ажил гүйцэтгэхээр болсон аж. Уг төслийг 2020 онд дуусгах ёстой байсан ч өдий хүртэл дорвитой ажил хийгээгүй гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тэргүүтэй албаныхан өчигдөр газар дээр нь ажиллаж, ирэх сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий, отоглох хоёр цэгийг бариулах, нуурын гүнд хаясан торнуудыг энэ онд багтаан татан гаргаж, цэвэрлэх үүргийг дээрх компаниар гүйцэтгүүлэхийг орон нутгийн удирдлагад үүрэг болгожээ. Мөн нуурын эргээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээ авч, сумын Засаг дарга захирамж гарган, нэгдсэн ариун цэврийн байгууламж бий болгохыг үүрэгдсэн байна.
Бэлтгэсэн М.Оч