”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон албаны хүмүүс жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэг, био 00, их цэвэрлэгээний гүйцэтгэл, ажлын явцтай танилцлаа.
Үйл ажиллагааны явцын тухай Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын дарга Ц.Банди, Онги-таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа, Өвөрхангай аймгийн УЦУОШТ-ийн дарга Ч.Чанцалдиймаа нар танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд өнгөрсөн хугацаанд Онги таац голын сав газрын захиргаа 3-н нүхэн жорлон буулгаж, 80 тонн хог цэвэрлэсэн ба уг үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх;
Байгаль орчны салбарын хяналт ирж байгаатай холбогдуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирэх долоо хоногт БОАЖЯ-ны Байгаль орчны салбарын хяналтын газрыг Өвөрхангай аймагт ажиллуулах;
- 2023 онд Өвөрхангай аймагт зохион байгуулах Сарлагийн баяр, ICE festival, Эсгийн баяр, Торгоны зам, Тэмээний баяр зэрэг жуулчдад зориулсан арга хэмжээг байгаль орчныг бохирдуулахгүй, жуулчдад ойлгомжтой байлгах зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
- Түүнчлэн БОАЖЯ-наас Өвөрхангай аймгийн ЦУОШТ-ийн албан хэрэгцээнд фургон автомашиныг хүлээлгэн өгөв.
- Мөн жуулчдын зам дагуу байрлах Өвөрхангай аймгийн Хархорин сум Улаанбаатар хот руу явах уулзварт жуулчдын дамжин өнгөрөх отоглох цэг болох зочид буудал, ресторан, ариун цэврийн байгууламж, шүршүүр зэрэг олон үйлчилгээг нэгтгэсэн жишиг болохуйц GER COMPLEX-той танилцлаа.