Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Улмаар нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг дайчлан баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Гэмт хэргийн замаар алдагдсан автомашины нүүрсэн янданг худалдан авдаг гэх 8 этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн замаар алдагдаж байгаа нүүрсэн яндангийн зах зээлийг судлахад олон улсад “Gold kitco” биржийн өдөр бүрийн ханшийн мэдээгээр нүүрсэн яндангийн үнийг тогтоох бөгөөд монгол төгрөгөнд шилжүүлэн чэнж гэх тодотголтой этгээдүүд худалдан авч нүүрсэн яндангийн нунтаг бодисийг гарган авч Монгол улсын хилээр экспортлодог.
Гаалийн ерөнхий газраас Монгол улсын хилээр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 12-р сарын 31-ний хооронд экспортолсон автомашины нүүрсэн яндангийн гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг гаргуулан авахад дээрх хугацаанд 6 аж ахуй нэгж /автомашины катализаторын хягдал, өөдөс/ гэх нэршилээр нийт 48 удаагийн мэдүүлгээр 39 857 кг яндангийн нунтаг бодисийг гаргасан аж.
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн 550 гэмт хэрэг бүртгэгдсэн нэг автомашин нүүрсэн яндангийн нунтаг бодисыг дунджаар 750 граммаар тооцож үзхэд 412,5 кг нунтаг бодис болж байна.
Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан аж. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулжээ.
Тэгхээр гадаад улсаас автомашин импортолдог аж ахуй нэгж, иргэд болон автомаш эзэмшигч нар хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зарж борлуулж байна.