Энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум дахь Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төв 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарсан аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цэрэг амиа алдсан хэрэг бүтгэгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна " гэлээ.
Талийгаач ямар шалтгаанаар амиа хорлосон болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.