Билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн баярын өдрүүд буюу 2023 оны хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Бурхан Халдун хайрхны чиглэлд зорчигчдод Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал, Хойд Хориудын байгаль хамгаалагчийн хяналтын пост, Бурхан Халдун хайрхны Доод овоо зэрэг газарт хяналт тавьж, ажиллажээ.
Эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун хайрханд бараалхсан байна. Хайрханы дээд, дунд, доод овоо болон замыг цэвэрлэж, 6 шуудай хог зөөвөрлөн буулгасан гэнэ. Сар шинийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэл, зураг нь нь олон жилийн өмнөх нөхцөл байдал бөгөөд сүүлийн үед аялагчдын хандлага эергээр өөрчлөгдөх болсон нь харагдаж буй талаар албаныхан мэдээллээ.