Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн гар утсыг нь маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18 500 000 төгрөгийг авсан байна" гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.