Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд UG Arena-д үргэлжилж байна. Өчигдөр шигшээ багийнхан Сингапурын багийг 73-49-өөр буулгаж авчээ. Ингэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхээ авлаа.
Шигшээ багийнхан өнөөдөр 19:00 цагаас Гуам улсын багтай тоглоно.
Энэ талаар Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл "Түүхэндээ Монголын шигшээ баг Гуамын шигшээ багт хожигдож байгаагүй. Гуамын шигшээ багт АНУ-ын иргэд байдаг бөгөөд лигүүдээр явсан мэргэжлийн тамирчид. Бид Гуамын тоглолтын арга барилд видео анализ хийнэ" гэв.