Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11.15 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Ж /33 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн.