Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн сар шинийн баярын өдрүүдэд Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр болжээ. Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Энэхүү шинэ чиглэл нь цаашид ч нийтийн тээврийн үйлчилгээнд тогтмол явах юм байна.