Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Тяньжин, Чунчин, Бээжин хотод албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр цар тахлын дараа хөл хорио тавигдаж, хүмүүс энгийн амьдралын хэмнэлдээ буцаж орсон, эдийн засаг, бизнес, тээврийн салбар сэргэн эрчимжиж буй энэ үед хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ боломж, гарцыг нээхээр хотуудын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, яриа хэлэлцээр хийсэн юм.
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС, НИЙГМИЙН САЛБАРТ ХАМТАРНА
Дэлхий даяар дэгдэж, нийгмийн бүх л салбарт нөлөөлсөн цар тахлын дараа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтын гарц, боломжуудыг нээх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын гурван хотод албан томилолтоор ажиллалаа. Тяньжин, Чунчин, Бээжин хотын удирдлага, аж ахуйн нэгж, холбогдох байгууллагуудтай хийсэн уулзалтууд, яриа хэлэлцээрүүд цаашид тодорхой салбар, чиглэлүүдэд ажил хэрэг болох, мөн Улаанбаатар хотын хувьд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд чухал алхмууд болох нь. Эдгээр хоттой хамтын ажиллагаагаа тэлэх, өргөжүүлэх, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийнчиглэлээрхсайн жишиг, шинэ технологиудыг ньУлаанбаатарт туршин нэвтрүүлэхээр тохиролцсон.
Дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудын талаар хотындаргаД.Сумъяабазар хэлэлцлээ. Тухайлбал, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн нь хоёр хотын эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэхийн суурийг тавьж байна. Мөн ах, дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаагийн бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.
Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэрэг асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээвэрт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Тэгвэл үүний хүрээнд Чунчин хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршла гаас судалж, метро үйлдвэрийн удирдлагатай уулзаж, хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцсэн юм.
Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам, тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж байна. Үүнтэй хол боотойгоор Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судаллаа. Мөн Чунчин хоттой боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтранажиллах, ах, дүү хотын харилцааны хүрээнд соёл, аялал жуулч лалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, хо туу дын хаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцэв. Мөн Чунчин, Улаанбаатарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурлыгзохион байгуулж, энэ арга хэмжээнд тус хотын 60 гаруй компани оролцон, хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Түүнчлэн хотын дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын нийслэл Бээжин хотын дарга Ин Юнтай уулзаж, хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон юм. Ирэх наймдугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.
ХОЁР ТАЛДАА ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Харилцан ашигтай, өргөн хүрээний хамтын ажиллагаа, тэр дундаа ах, дүү хотын харилцаа гэдэг бол Улаанбаатарын хувьд том нөөц. Тиймээс ч эдгээр хоттой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад нийслэлийн зүгээс онцгой анхаарч буй. Үүний хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сард нийслэлийн удирдлага ОХУ-ын нийслэл Москва хотод мөн ажлын айлчлал хийж, 65 жилийн түүхтэй хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр хийсэн билээ.
Энэ удаагийн томилолтоор БНХАУ-ын гурван хотод хийсэн уулзалт, яриа хэлэлцээрүүд эдийн засаг, бизнесийн харилцаагаа эрчимжүү лэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Монгол, Хятадын аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулах, бараа, бүтээгдэхүүнээ солилцох, аялал жуулчлалын чиглэлийг бий болгох зэргээр хоёр талдаа харилцан ашигтай ажиллахад чиглэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид бусад хоттой хамтын ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалт татах, өөрсдийн санхүүгийн эх үүсвэртэй болох ажлуудыг хийж байна. Хийх ч ёстой. Орос, Хятадын хотуудад ажиллаж, хэлэлцээр хийж байгаа минь үүний л нэг хэсэг. Цаашлаад, Япон, Европын хотуудтай хамтрах төлөвлөгөө бий. Дэлхийн бусад хоттой хамтран ажиллах, нэг түвшинд хэлэлцэхийн тулд бид өөрсдөө бас хөгжих ёстой. Хөрөнгө оруулалтаа үр ашигтай, оновчтой зарцуулдаг, хоёр талдаа ашигтайгаар хамтарч ажилладаг байх хэрэгтэй” гэж онцолсон юм.