Малын тэжээл болон хадлангийн аргаар бэлтгэж хураасан иргэдийн өвснөөс хулгайлан бусдад зарж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутагт байх “Амгалан” хорооллоос малын тэжээл болон хадлангийн аргаар бэлтгэж хураасан иргэдийн өвснөөс 2022 оны 12 дугаар сарын 10-наас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр 1000 орчим боодол өвс тэжээлийг хулгайлан бусдад зарж борлуулж байжээ. Хэргийг Баруун-Урт сумын харъяат М, Б нар нь бүлэглэн үйлдсэнийг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас илрүүлж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд ард иргэд та бүхэн бусдаас худалдаж авч байгаа өвс, тэжээл болон бусад эд зүйлсийн гарал үүслийг нягтлан шалгаж худалдан авч байхыг анхааруулж байна.