Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг нэмэгдүүлсэн хүн хүчтэйгээр хийж эхэллээ. 2023 оны хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнийн хугацаанд нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Нийт 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -130 зөрчил,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил,
-Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс,
-Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх, үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхыг хүслээ.