Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал бэлчээрээр улсын хилд тулжээ. Харин хилчид малын араас явж, иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Мөн малыг эздэд нь хүлээлгэн өгч, хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, малыг хүлээлгэн өгсөн.