Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 13.45 цагт хүлээн авсан аж.
Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 10х6 метрийн хэмжээтай байшингийн хана тааз, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн З /75 настай, эрэгтэй/, Э /54 настай, эмэгтэй, оршин суух хаяг тодорхойгүй/ нар тус тус өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 10 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны өдрийн 00.22 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын /30 м2/ 1 өрөө байрны эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ч /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгч, иргэн О /69 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.