Энэ өвөл говийн нутгаар харьцангуй дулаан байгаа тул мазаалай ичээнээсээ эрт гарах төлөвтэй гэж Говийн их дархан цаазат газрын Ахэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Цагаан тохой хэмээх газарт өнгөрсөн сарын сүүлчээр байршуулсан камерт мазаалай бичигдсэнийг хамгаалалтын захиргааныхан дурдав. Иймд байгаль хамгаалагчид хаврын биотехникийн арга хэмжээгээ эрт эхлүүлжээ. Тодруулбал, хариуцсан нутаг дэвсгэрийнхээ баруун бүсийн баянбүрд, уст цэгүүдийн ойролцоо байрлах тэжээлийн найман цэгт 1000 кг хорголжин тэжээл тавьсан байна. Мөн судалгааны зорилгоор 17 цэгт 31 камер байршуулжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл