Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Завхан – Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Завхан аймгийн баг 16:9-өөр давуу ялалт байгуулав.
Завхан аймгийн багт МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл /5/, улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /2/, улсын начин Б.Чимэдвандан /4/ нийт 16 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/ улсын начин Д.Цэрэнтогтох /3/, улсын начин Э.Батмагнай /1/ аймгийн арслан Б.Бат-Орших /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /0/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/, нийт 9 даваа авсан аж.
Ялсан баг шагналын таван сая төгрөгөө гардаж авчээ. Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар МУГТ, улсын начин Б.Адъяахүү, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Бастгэрэл нар ажилласан байна.