“Гэрэлт ирээдүйн төлөө аюулыг авдарлая” нэртэй уралдааныг Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлажээ. Сурагчид аюултай хог хаягдалд хамаардаг бүх төрийнзай хураагуур, гар утас, чихэвч, цэнэглэгч, эм, бэлдмэлийг зориулалтын дагуу цуглуулснаар уг уралдаанд оролцох боломжтой. Түүнчлэн анги, хамт олноороо аюултай хог хаягдлын талаар ойлголттой болж, зориулалтын дагуу ангилж, цуглуулан, холбогдох газарт нь тушаах дадал хэвшилд суралцсанаараа өрсөлдөх нь. Уралдаан ирэх сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд сургууль бүр нийт цуглуулсан хаягдлаа аймаг, дүүргийн байгаль орчин хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч, жинлүүлэх гэнэ. Нийлүүлсэн хаягдлын жинг тооцсоны дараа аймаг, дүүрэг бүрээс шилдэг гурван сургуулийг шалгаруулж, урамшуулах аж.
Бэлтгэсэн М.Оч