Ачаа тээврийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийн тулд Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдээ нэг цэгээс ажиллуулж эхэлснээ УБТЗ-аас мэдээлэв. Тодруулбал, даваа, мягмар, лхагва гарагт 09.00-12.00, 13.00-16.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалгаар нэвтэрч 147 тоот өрөөнөөс доорх үйлчилгээнүүдийг авах боломж бүрджээ. Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ буюу транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах, тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах, салбар замд вагон тавьж өгч, татан авах, ачаа тээврийн үйлчилгээний цахим систем ашиглах гэрээний үйлчилгээг авч болох гэнэ. Мөн ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ буюу ачаа ачих, буулгах үйл ажиллагааны мэдээлэл, ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөөтэй холбоотой үйлчилгээ авч болох аж.
Бэлтгэсэн Ц.Ундрал