Хөдөлмөрийн баатар Д.Рэнчин ханд Ерөнхийлөгчийн хамт
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар цолыг Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Рэнчинханд, Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дондов нарт хүртээв.
Мөн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг зөвлөх инженер Т.Цэнд, “Эрдэнэ дрийлинг” ХХК-ийн зөвлөх У.Борчулуун, “Эрдэнэт үйлдвэр”-ийн уулын инженер-баяжуулагч Ш.Гэзэгт, Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Л.Баяраа, “Монголчехтеталл” ХХК-ийн зөвлөх Т.Оюунбилэг, Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Д.Дамба нарт олголоо. Гавьяат уурхайчин цолыг “База” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Батаа, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Даваацэдэв, “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн зөвлөх Ч.Энхбаяр, “Монголын алт” ХХК-ийн экскаваторын оператор Х.Гантөмөр, ахмад настан Д.Пүрэв, “Монголболгаргео” ХХК-ийн уул уурхайн ашиглалтын инженер Х.Пүрэвнацаг, “Багануур” ХК-ийн уул уурхайн ашиглалтын инженер асан Ц.Цэвээнбалжир, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ахмад ажилтан Н.Чулуунгэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, “МАК цемент” ХХК-ийн автогрейдерийн оператор Д.Эрдэнэбаяр, “Шарын гол” ХК-ийн бульдозерын оператор Ц.Ганзориг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич С.Жаргалан, Гавьяат багш цолыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор А.Хайдав нарт хүртээлээ.
Түүнчлэн Сүхбаатарын одонгоор Монгол Улсын зөвлөх инженер, Гавьяат уурхайчин Д.Дамбадэлжээ, өндөр настан Ц.Хүрэлсүх нарыг шагнав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг ахмад ажилтан Ц.Отгонбаяр, “Урангео ресурс” ХХК-ийн геологи хайгуулын зөвлөх А.Эвийхүү, ахмад настан Н.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Д.Алтанхуяг, “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн геологич Д.Буриад, Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Г.Баасансүрэн, Геологи, маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Д.Түвшинбаяр, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх барилгын инженер Д.Баярмаа, Геологи, уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн Г.Сугаржав нарт олголоо. “Алтан гадас” одонгоор ахмад настан З.Пүрэвдорж, “Оюутолгой” ХХК-ийн хүнд машин механизмын оператор О.Сэмшадав, Далд уурхайн үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнгөншагай, “Фоорбласт” ХХК-ийн тэсэлгээчин Ш.Эрдэнэбаатар, “Шивээ-Овоо” ХК-ийн гидро экскаваторын машинч С.Отгонбаяр, “Монголын алт” ХХК-ийн ерөнхий механик Т.Баярхүү, экскаваторын оператор Г.Гантулга, зөвлөх инженер Г.Булган, “Хүрэн толгой коал майнинг” ХХК-ийн гагнуурчин Л.Галбаатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн өрмийн машинч Д.Батзоригт, “Шарын гол” ХК-ийн цахилгаанчин К.Ерболот нар шагнуулав.
Бэлтгэсэн У.Наран