Өмнөговь аймгийн “Номын клуб”-ээс энэ сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй “Өмнийн говийн сайхан бичигтэн өвийг өвлүүлье” аянд тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, дэслэгч Р.Алтанхуяг оролцож, Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн хэсгийг цааснаа буулгаснаар “Сайхан бичигтэн” боллоо.
Тус аяныг хэвшмэл, сайхан бичигтнүүдийн бичгийн тигийг олон нийтэд сурталчлах, архивлан хадгалах, хүүхэд багачуудад дуурайн бичих хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх, сайхан бичих сургалт явуулах зэргээр шат дараатайгаар бичгийн өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь номын клуб, Ахмад багш нарын холбоо хамтран зохион байгуулж байна.