Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутагт орших, цэвэр усны нөөц бүхий 300 га талбайд олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ийм санаачилга гаргасангэнэ. Мөн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэх зорилготой аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөг гаргасан бөгөөд үүний дагуу 250 талбайд ньмод тарьж, зүлэгжүүлэхээр болжээ. Үлдсэн талбайд 200 автомашины зогсоол, явган хүний болон дугуйн зам барихаар төлөвлөсөн гэнэ. Тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы тодотгосноор бол Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтран 25 га газрыг тохижуулах аж. Одоогоор хүрээлэнгийн газрыг хашиж хамгаалсан бөгөөд ногоон байгууламж бий болгох, дугуйн зам барих ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ.