Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний байдлаар 124 582 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас өчигдөр мэдээлэв. Үүнээс А-80 бензиний 6262 (38 хоногийн), АИ-92-ын 33 890 (25), АИ-95-ын 6225 (47), дизелийн түлшний 74 068 тоннын (30) үлдэгдэлтэй байжээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд энэ оны нэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд 163.7 мянган тонныг оруулж ирсэн дүн гарчээ. Тодруулбал, А-80 автобензин 1.9, АИ-92-ыг 29.2, АИ-95/98-ыг 1.7, дизелийн түлшийг 118.3, онгоцны түлшийг 3.2, бусад бүтээгдэхүүн 6.4 мянган тонныг импортолсон байна.
Бэлтгэсэн Б.Сонор