Боловсролын ерөнхий газраас багш нарыг чадавхжуулах үүднээс “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтыг Удирдлагын академитай хамтран гурван үе шаттайгаар зохион байгуулжээ. Эхний шатанд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төлөөлөл бүхий 90 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн аж.
Дараагийн ээлжид бэлтгэгдсэн сургагч багш нарыг 18 бүлэгт хувааж, СӨБ, ЕБС, МБСБ-ын 540 багш, удирдах ажилтанд дадлага сургалт хийсэн гэнэ. Улмаар сүүлчийн шатанд нийслэлийн СӨБ, ЕБС, МБСБ-ын нийт багш, удирдах ажилтны төлөөлөл бүхий 5760 хүнд 18 багаар 108 удаагийн сургалт зохион байгуулжээ.
1, 2 дугаар шатны сургалтад СӨБ, ЕБС, МБСБ-ын багш, удирдах ажилтны төлөөлөл бүхий 5942 хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд нийт 5760 буюу 96.9 хувийн ирцтэйгээр сургалтад хамрагдсан аж.