Манай орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, энэсарын 22-23-нд шилжих шөнө агаарын температур сүүлийн таван жилийн дээд түвшиндээ хүрчээ. Ялангуяа Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -44-50 градусын хүйтэн байв. Тэр дундаа Завхан аймгийн Баянтэс сумд -50 градусын хүйтэн байсан нь энэ өвлийн төдийгүй сүүлийн таван жилийн дээд үзүүлэлтээр бүртгэгджээ. Үүнээс таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумын нутагт 50-53 градуст хүрч хүйтэрчээ. Түүнээсхойш-50 градусаас давсан тохиолдол өдий хүртэл гараагүй байсан аж. Улаанбаатар хотод тухайн өдөр төв хэсгээрээ-35, Туул голын дагуух газруудад -41 градус хүйтэн байжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэдолоо хоногийн сүүлчээр хүйтний эрч сулрах гэнэ.