Зүүн гар талаас: Герман, АНУ, Украины Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Ллойд Остин, Алексей Резников
Киевийн хүлээлт, холбоо барих “Рамштайн” бүлгийн холбоотнуудын шахалтаас үл хамааран Герман “Leopard 2” танкаа Украинд нийлүүлэхийг зөвшөөрсөнгүй. Тус бүлгийн Батлан хамгаалахын сайд нар Украинд тусламж үзүүлэх асуудлаар Германы цэргийн баазад уулзсан юм. Германы Батлан хамгаалахын шинэ сайд Борис Писториус уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ “Бид энэ талаарх шийдвэрээ хэзээ, ямар хэлбэрээр гаргах боломжтойгоо хэлэхэд бэлэн биш байна” гэв. Гэхдээ Герман улс цэргийн зэвсэг, техник нийлүүлэх асуудлаа азнахаар төлөвлөөгүйг, Берлин өнөөдөр ямар ч хариу өгөөгүй нь Засгийн газар энэ чиглэлээр ажиллахгүй гэсэн үг биш гэдгийг тэрбээр онцолжээ. Үйлдвэрлэлийн явцаа түргэтгэж, зэвсэгт хүчин болон үйлдвэр дэх “Leopard 2” загварын хэчнээн танк байгааг тодруулж буйг Бундесверийн тэргүүн уламжилжээ.
ТУСГААРЛАГДАХ ЗАМ УУ
Германы Канцлер Олаф Шольц өөрийнхөөрөө зүтгэсээр холбоотнууд дундаа тусгаарлагдах замдаа орлоо гэж зарим шинжээч үзжээ. Зэвсэглэлдээ байгаа Германы танкаар Киевийг хангахад бэлэн гэдгээ эртнээс мэдэгдэж байсан Польшийн эрх баригчид Берлиний байр суурьдцочирдсоноо нуусангүй. “Украинд туслах нь одоо бид бүгдийн, ялангуяа манай ард түмэн, Засгийн газрын хувьд хамгийн чухал зүйл юм” гэж Польшийн ГХЯ-ны төлөөлөгч Лукаш Ясина ВВС-д ярилцлага өгөхдөө хэлээд, Берлин шийдэмгий бус байгаа нь нөхцөл байдалд бүх талаар саад болж буйг мэдэгдэв. Үүний сацуу Киевт “Leopard 2” нийлүүлэхэд бэлэн буй бусад улсад Герман саад болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур илэрхийлжээ. Украинд танк нийлүүлэх асуудал Өрнөдийн түншүүдийн хэлэлцэх сэдэв хэвээр гэдгийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтын завсарлагын үеэр сэтгүүлч дэд хэлсэн байна. Украиныг Европын тусгаар тогтносон, бие даасан улс хэвээр үлдээхэд туслах нь НАТО болон Өрнөдийн орнуудын өнөөгийн гол зорилго болохыг тэрбээр Украиныг Умард Атлантын эвсэлд элсүүлэх хэтийн төлөвийн талаарх асуултад хариулахдаа мэдэгдэв.
“ТАЛАРХЛЫН ҮГ ОЛОН ЗУУН ТАНКИЙГ ОРЛОХГҮЙ”
“Рамштайн” дээд хэмжээний уулзалтын өмнө хөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киевт “Leopard 2” танк нийлүүлэхийг Германаас хүсжээ. Тодруулбал, тэрбээр Германы олон нийтийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн нэвтрүүлгийн үеэр үг хэлэхдээ энэ хүсэлтээ тавьсан байна. Украинд танк нийлүүлэх, эсэх талаарх Германд явуулсан судалгаанаас үзвэл тус улсын иргэдийн санал бараг тэнцүү хуваагдсан нь холбоотнуудын дарамт шахалтад байгаа Канцлер О.Шольцыг бүр ч хүнд байдалд оруулж буй аж.
АНУ болон Европын хэд хэдэн улс Украинд олон төрлийн, тэдгээрийн дотор өмнө нь нийлүүлж байгаагүй зэвсгийг өгнө хэмээн амласан. Гэвч өнөөг хүртэл зөвхөн Британи л Украинд газар нутгаа чөлөөлөхийн төлөө үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай хүнд танкууд нийлүүлэхээ мэдэгджээ. “Олон зуун талархлын үгс хэдэнзуун танкийг орлохгүй” гэж уулзалтын өмнө дүрс бичлэгээр дамжуулан холбоо барих бүлгийн гишүүдэд хандан Владимир Зеленский хэлсэн байна.
“РАМШТАЙН” УУЛЗАЛТ
Орос дайнэхлүүлсний дараа Украинд Өрнөдийн орнуудаас цэргийн тусламж үзүүлэх ажлыг зохицуулах зорилгоор холбоотон 50 орчим улсыг багтаасан “Рамштайн” уулзалт зохион байгуулах болсон юм. Дайн эхэлснээс хойш эл уулзалтын хүрээнд Украинд цөөнгүй тусламж үзүүлэхээр тохиролцсон. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Германы танкийг нийлүүлэх асуудал байв. Украинд энэ нь ОХУ-ын давшиж буй фронтын хэсгүүдэд байдлыг эргүүлэх боломж олгоно гэж шинжээчид үзэж буйаж.
Тогтсон уламжлалын дагуу энэ удаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин холбоо барих бүлгийн хурлыг нээжээ. ОХУ-ын харгислал Өрнөдийн орнуудаас Украинд үзүүлэх тусламжийн хурдыг сааруулах боломж олгохгүй байна хэмээн тэрбээр хэлсэн үгээ эхлэв. “Оросын цэргүүд халдлагуудаа эрчимжүүлж, гэм зэмгүй олон украин хүнийг хөнөөлөө” гэж тэрбээр юуны түрүүнд Оросууд саяхан Днепр дэх орон сууцынбарилга руу пуужин харвасныг дурджээ. “ОХУ-ын довтолгоонууд украинчуудын зүрх сэтгэлийг мохоох зорилготой байсан нь амжилтад хүрээгүй бөгөөд Украины ард түмэнддэлхий нийтээр тусалж буй. Харин ОХУ-ын зэвсгийн нөөц барагдаж, байлдаанд үлэмж хэмжээний хохирол амсаж байгаа. Тэрбээр (Путин) халдлагаа үргэлжлүүлэхийн тулд түншүүдээсээ тусламж хүсэж байна” гэж Л.Остин хэлээд, Украиныг дэмжин нэгдэхийг холбоотнууддаа уриалав. Түүний дараа Владимир Зеленский уулзалтад оролцогчдод хандан үг хэлжээ. “Оросын эхлүүлсэн дайнд бидний гол зэвсэг бол цаг хугацаа” гэж тэрбээр онцлов. Үзэн ядалт ноёлсон дэг журам дэлхийд тогтоохоос сэргийлж, Украинд хүссэн зэвсгийг нь, тэр дундаа Германы танкуудыг нэн даруй өгөхийг В.Зеленский холбоотнууддаа уриалав. Танкныww тооны талаар наймаалцалгүй, Оросын харгислалыг зогсоохын тулд энэ асуудлыг зарчмын хувьд шийдэж өгөхийг тэрбээр холбоо барих бүлгийн гишүүдээс хүсжээ. Дараагийн уулзалт Украинд “F-16” сөнөөгч онгоц, алсын тусгалтай пуужин нийлүүлэх шийдвэр гаргаснаар түүхэнд бичигдэнэ гэж тусулсынЕрөнхийлөгч хэллээ. Холбоотнууд нь терроризмыг дарах их буу, нисэх онгоцны баталгаа өгөх боломжтойг ч тэрбээр дурдсан байна.
“LEOPARD 2” ГОЛ СЭДЭВ БАЙВ
Энэ танк хэд хэдэн улс, тухайлбал Польш, Дани, Канад зэрэг орны зэвсэглэлдбий бөгөөд тэдгээрийг Киевт өгөхөд бэлэн байгаа ч НАТО-гийн дүрмийн дагуу гуравдагч орнууд руу шилжүүлэхийн тулд үйлдвэрлэгч улсын албан ёсны зөвшөөрөл шаардлагатай байдаг аж. Германы Канцлер Олаф Шольцод дарамт шахалт их ирж байгаа ч тус улсын Засгийн газар танкаа нийлүүлэхийг зөвшөөрөөгүй, бас бусад оронд хориг тавиагүй байна.
“Хэрэв та бүхэнд “Leopard 2” байгаа бол бидэнд өг. Тэдгээрийг Орос руу илгээхгүй. Бид өөрсдийгөө хамгаална” гэж Зеленский Германд хандан хэлжээ. Танкныталаар шийдвэр гаргуулахын тулд зөвхөн Киев төдийгүй НАТО-гийн бүх холбоотон хэдэн долоо хоногийн турш Германы эрх баригчдад хүчтэй шахалт үзүүлж буй. Энэ шахалт зарим талаар Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт саяханогцрох шалтгаан болсон юм. Түүнийг тухайлбал, Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар шийдэмгий бус байна хэмээн шүүмжилжээ. Тиймээс Бундесверийн шинэ тэргүүн Борис Писториусийг өмнөх сайдаас илүү шийдэмгий арга хэмжээ авна хэмээн хүлээж байв.
Польшийн Гадаад хэргийн дэд сайд Павел Яблонски Берлиний зөвшөөрөлгүйгээр Германы танкуудыг Киев рүү илгээх арга замыг эрэлхийлэхэд Варшав бэлэн байна гэсэн дохио өгчээ. “Герман эсэргүүцсэн тохиолдолд бид стандарт бус алхам хийхэд бэлэн байх болно” гэж тэрбээр Польшийн радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна. Украины Батлан хамгаалахын сайдын зөвлөх Юрий Сакийн хэлснээр энэ уулзалтаар холбоотнууд энгийн сонголт хийх ёстой байжээ. “Украины хувьд танкууд эрх чөлөөний үнэ цэнтэй” гэж тэрбээр ВВС-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Хэрэв Украин одоо танк хүлээж авахгүй бол Москвагийн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд хэзээ нэгэн цагт бусад улсад танк хэрэгтэй болж магадгүй хэмээнтэрбээр анхааруулав.
О.ШОЛЬЦЫН ЗАСГИЙН ГАЗАР БАЙР СУУРИА ӨӨРЧИЛСӨНГҮЙ
Дайны эхэн үед зөвхөн Герман төдийгүй НАТО-гийнхон бүхэлдээ Украинд хамгийн сүүлийн үеийн зэвсэг нийлүүлэх нь Москваг түгшээж, мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байлаа. Энэ шалтгааны улмаас жишээлбэл, АНУ Киевт гаубиц, эсвэл пуужингийн тийрэлтэт HIMARS систем өгөхөөс өмнө нэлээд удаан эргэлзэж байсан аж. Украинд үзүүлэх цэргийн тусламжаа маш нарийн тунгаар, дусал хэлбэрээр өгч, эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөхийн тулд Киев сөрөг довтолгоо хийх, тэр байтугай Украины зүүн хэсэгт Оросын цэргүүд мөлхөө давшилтыг зогсоохыг ч зөвшөөрөхгүй байна хэмээн Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргааг эрс шүүмжилдэг. Мөн Герман улс Украинд цэргийн хүнд техник нийлүүлсэн анхны оронбайхыг хүсэхгүй байгаа бөгөөд энэ шийдвэрийг АНУ-тай хамтран гаргах ёстой гэж мэдэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт, ялангуяа Германы “Sьddeutsche zeitung” хэвлэлд мэдээлснээр АНУ “Abrams” танкаа украинчуудад илгээхийг зөвшөөрсөн тохиолдолд л Олаф Шольц “Leop¬ard 2”-оо өгөх аж. Тэрбээр Давост АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзах үеэрээ мөн ингэж хэлжээ. Үүнд Вашингтон гайхаж байгаагаа илэрхийлж, маш их түлш хэрэглэдэг, өндөр үнэтэй засвар, үйлчилгээ шаарддаг, Украины цэргүүд тэдгээрийг эзэмшихэд удаан хугацаа хэрэгтэйболохучраас Америкийн танкийг нийлүүлэх бараг боломжгүй гэсэн юм. Энэ оны эхээр “Challanger-2” танкуудаа Украинд нийлүүлэхээ анхлан зарласан Британийн жишээ ч Германыг байр сууриа өөрчлөхөд хүргээгүй байна. Эргэлзэхээ больж, хэн нэгнээс эхний алхмыг хүлээхгүй байхыг Берлинд Владимир Зеленский удаа дараа уриалсан билээ. Давост болсон “Украины өглөөний цай” арга хэмжээнд оролцогчдод хандан цахимаар үг хэлэхдээ тэрбээр ийм стратегийг буруу бөгөөд үйл ажиллагаанд хортой гэжээ.
УКРАИНД ЯМАР ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭХ ВЭ
“Рамштайн”-ы уулзалтын өмнө олон улс Украинд үзүүлэх тусламжийн дараагийн багцаа хэдийн тодорхойлсон байв. АНУ-ын 2.5 тэрбум долларын зэвсгийн тусламжид 90 ширхэг “Stryker” хуягт тээвэрлэгч, 59 ширхэг “Bradley” явган цэргийн байлдааны машин, пуужингийн HIMARS болон NASAMS системийн сум, HARM пуужин, их бууны сум, бусад галт хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах “Avenger” систем найм, 350 ширхэг HMMWV машин багтсан байна. Мөн цэрэг эсэргүүцэх “Claymore”-ын мина, шөнө харах төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж нийлүүлнэ.
Британи 600 ширхэг “Brimstone” пуужин нийлүүлэхээр болжээ. Дани Францаас захиалан авсан “CAESAR” өөрөө явагч их буунаас 19-ийг өгнө. Эстониос Украинд 113 сая еврогийн үнэ бүхий цэргийн техник, тэр дундаа олон арван “FH-70”, “D-30” гаубиц, олон зуун “М2 танк эсэргүүцэгч гранат харвагчийг сумтай нь нийлүүлэх аж.
Латвиас олон арван “Stinger” систем, хоёр “M-17” нисдэг тэрэг, хэдэн арван пулемёт, нисгэгчгүй онгоц өгөхөөс гадна Украины 2000 цэргийг сургахаар болжээ. Тэрчлэн Канад 200 ширхэг “Senator” хуягт машин амласан байна. Үүнээс гадна Герман, Швед, Нидерланд, Франц, Польш, Чех улсаас баталсан багцуудыг уулзалтын үеэр зарлажээ.