Тайландын Бангкок хотод сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Азийн АШТ болж байна. Манай улсаас тус тэмцээнд оролцож буй тамирчдаас 57 кг-д Б.Золжаргал, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг нар хагас шигшээд ширүүхэн өрсөлдөгчдөө буулган авчээ. Ингэснээр тэд маргааш тивийн аваргын төлөө тулалдах нь. Тэднээс “Алдар” спорт хорооны тамирчин Г.Бадмаараг өнгөрсөн жил уг тэмцээнд түрүүлж байсан билээ. Манай бусад тамирчдын тухайд 48 кг-д өрсөлдсөн Б.Жанаргуль, 52 кг-д оролцсон А.Хулан нар хүрэл медаль хүртээд байна.