Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, нийслэлийн ЗДТГ, Япон Улсын Байгаль орчны яам хамтран 2020 оноос “Гэр хороололд байрлах ерөнхий боловсролын сургуулиудын нүүрсээр галладаг халаалтын зуухыг Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий газрын гүний дулааны хийн шахуургын системээр солих” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Талаад үүний хүрээнд өнгөрсөн гурван жилд нийслэлийн 27 сургууль, цэцэрлэгийн зуухыг шинэчилж, хийн болон цахилгаан хэрэглээнд шилжүүлжээ. Ингэснээр 8590 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна. Харин энэ онд 10 сургууль, цэцэрлэгийн зуухыг шинэчлэхээр төлөвлөжээ.