Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг боловсрол шинжлэх ухааны сайд баталдаг. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлж зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлтийн үе таарч байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг хоёр долоо хоног сунгана гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл БШУЯ-наас "Хоёрдугаар улирлын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ны даваа гарагт эхэлнэ. Нэгдүгээр улирлын амралт дөрвөн долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа юм хэмээх мэдээллийг өглөө.