БНСУ-ын Чонгсон хотод болж өндөрлөсөн мөсөнд авиралтын Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцсон манай тамирчид Франц улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн “Дэлхийн цом”-ын хоёр дахь цуврал тэмцээний хурдны төрлөөс спортын мастер Ч.Мандахбаяр хүрэл медаль хүртэж, шагналын буухиаг үргэлжлүүллээ. Тус цувралын өмнөх тэмцээнээс мөнгө, хүрэл медаль зүүсэн ОУХМ Н.Хэрлэн энэ удаад шагналт IV байрт шалгарчээ. Азийн орнуудаас Монголын тамирчид ур чадвараараа хүч түрэн орж ирж, авирах арга барил, техникээрээ Европын мөсөнд авирагчдыг гайхшируулсан байна.