Нийслэлд сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн нэгчиглэлд өөрчлөлт оруулснаа нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэв. Цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” барилгын материалын төвд өчигдөр эхлүүлсэн. Уг худалдаа ирэх сарын 19 хүртэл буюу нэг сар үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд III, IV хороолол-“Дүнжингарав” чиглэлийн, Ч:51 дугаарын автобусыг “Шинэ 100 айл” төв хүртэл явуулахаар чиглэлийг нь түр сунгасан байна.
Бэлтгэсэн М.Оч